
Гаалийн ерөнхий газарт Оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааны талаархи уулзалт болжээ. Уулзалтад Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны төлөөлөл оролцжээ.
Уулзалтаар оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааны тухай асуудлыг хөндөж, ийм зөрчилтэй бараанд хэрхэн хяналт тавих талаар ярилцсан байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэрэглэгчдэд оюуны өмчийн зөрчилтэй барааны талаар мэдээллийг хүргэж байхаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ