
Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул дөрвөн эрхэм төр түшилцэхээр УИХ болон Улаанбаатарыг хотыг удирдах НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдов. Парламентын сонгуульд нэр дэвшсэн “Монроуд” компанийн захирал Б.Гарамгайбаатар УИХ-ын эрхэм гишүүн болж,Монгол Улсын баатар Э.Бат-Үүл болон “Монголын лектор” төвийн тэргүүн Ц.Баатархүү, нийслэлийн Хан-Уул дүүргийн МАХН-ын дэд дарга С.Ононбаяр нар НИТХ-д иргэдийн итгэлийг тээж орсон байна. Ардчиллын алтан хараацай Бат-Үүл бол Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, Ардын уран зохиолч С.Эрдэнэ баавай агсны хүү. Харин Ц.Баатархүү, С.Ононбаяр хоёр сумын сургуулийн нэг ангийн андууд ажээ.
Араараа модтой Биндэръяа нутгаас ардчилсан Засгийн газрын анхны Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн төрөн гарсан билээ.
Д.Дүүриймаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ