
Олон жил буяны ажил хийснийхээ дүнд Олимпийн бамбар дамжуулах 70 хүний нэгээр сонгогдсон АНУ-ын иргэн Жерри Петерсон энэ явдлаа мөнлөхийг хүсч, шивээс хийлгэжээ.
“Би үргэлж шивээс хийлгэхийг хүсдэг байсан ч яг биен дээрээ мөнхлөхөөр чухал явдал надад тохиож байгаагүй. Тэгээд энэ явдлын дараа ямар шивээс хийлгэхээ олсон юм” хэмээн Жерри хэлсэн юм.
Тэрээр нилээн сайн гэсэн шивээсчин дээр очиж “Олимпийн бамбар дамжуулагч 2012” гэсэн бичигтэй шивээс хийлгэсэн юм. Ингээд найздаа үзүүлэхээр зургийг нь аваад явуулахдаа “Olympic=Oylmpic” хэмээн буруу шивэгдсэнийг мэдсэн байна.
Тухайн үедээ гайхан цочирдсон ч хэсэг хугацааны дараа тэрээр маш их инээсэн байна. Шивээсчин залуу гэмшин засч өгөхийг хүссэн боловч Жерри татгалзан, өөрийн давтагдашгүй шивээсээ үлдээхээр шийджээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ