
Агаар бохирдуулж буй иргэн, ААН-ээс төлбөр хураамж авахаар "Агаарын бохирдлын төлбөрийн тухай" хуулинд заасан билээ.Тэгвэл энэ хуулийн дагуу гэр хорооллын айл өрхөөс төлбөр авах асуудлыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүд хэлэлцэж байгаа юм. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гэр хорооллын иргэдийн дунд судалгаа явуулан үр дүнгийнх нь дагуу агаарын бохирдлын төлбөрийг тооцож авах аж.
Тус судалгаанаас харахад гэр хороололд аж төрдөг нэг айл жилд 4-5 тонн нүүрс хэрэглэдэг гэсэн тооцоо байна.Энэ тооцоон дээрээс үндэслэн нэг айл өрхөөс жилд агаар бохирдуулсны 9-10 мянган төгрөгийн төлбөрийг тооцон авахаар хэлэлцэж байна. Энэ ондоо багтаан гэр хорооллын айл өрхүүдийн агаар бохирдуулсны төлбөрийн асуудлыг батлан гаргана.Одоогоор 2010 онд гаргасан журмын дагуу автомашин, уурын зуух, үйлдвэрээс төлбөр авч байгаа бөгөөд зөвхөн гэр хорооллын айлууд л үлдээд байжээ. Мөн нийслэлийн гэр хорооллын иргэдээс авах агаар бохирдуулсны төлбөр орон нутгийнхнаас бага зэрэг үнэтэй байхаар хэлэлцэж байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ