
Шинэхэн парламентийн гишүүд өрөөндөө тухалж аваад удаагүй байна. Дахин сонгогдсон гишүүдийн ихэнх нь "дассан газрын даавуу зөөлөн" хэмээн хуучин өрөөндөө үлджээ. Харин шинээр сонгогдсонууд нь халаагаа өгсөн гишүүдийн өрөөнд ажил хэргээ явуулахаар болсон. Тухайлбал, Н.Ганбямбын өрөөнд Ц.Оюунгэрэл, Ц.Батбаярын өрөөнд Л.Цог, З.Алтайгийн өрөөнд УИХ-ын хамгийн залуу түшээ О.Содбилэг суухаар болжээ. Түүнчлэн Д.Дамба-Очир гишүүний сууж байсан өрөөний эзэн Г.Уянга болж, Д.Загджавын байсанд Ж.Батзандан оржээ. Ерөнхийдөө бүсгүйчүүд дээд давхарт байрлах болсон.
Тэдэнтэй хаяа нийлэн 411 тоотод МҮЭХ-ны тэргүүн, Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүн С.Ганбаатар төвхнөжээ. Гишүүдээс хамгийн бага талбайтай өрөө түүнд оногдсон ч тэрбээр огтхон ч сэтгэл дундуур биш байна. Харин ч "Өрөөний том, багаар ажил хийх юм биш дээ " хэмээн сууна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ