40 цаг тоглоом тоглоод нас баржээ

img

18 настай Чуан интернет кафед огт унтаж идэлгүйгээр 40 цаг тасралтгүй компьютер тоглоом тогложээ. Кафены ажилтан түүнийг ширээн дээрээ муужирч унасан байхад нь олсон байна. Хүүд хүрэхэд тэрээр сэрсэн ч хэдэн алхам алхаад ухаан алджээ. Тэрээр эмнэлэгт хүргэгдсэн боловч удалгүй нас барсан байна. Энэ хэрэг ням гаригт болжээ. Задлан шинжилгээ хийхээр хүлээгдэж байгаа ч шинжээч нар олон цаг хөдөлгөөнгүй сууснаар цусны бүлэгнэл үүссэн гэж үзэж байна. Харамсалтай нь уг явдал Тайваньд компьютер тоглоомноос болж энэ жил нас барсан анхны тохиолдол биш юм. Хоёрдугаар сард Чен Рон Юу гэгч хүү онлайн тоглоомын хит “League of Legends”-ийг тоглож байгаад нас барсан байна. Гэхдээ түүнийг нас барсныг хамт тоглож байсан хүмүүс нь есөн цагийн турш мэдээгүй гэнэ. Интернет кафед ингэж нас барах нь ховор ч, тоглоомчид унтах идэх гэх мэт физиологийн хэрэгцээгээ хангахгүй тоглоомондоо хэт улайрснаас ийм явдал гарах нь ихэссээр байна. Өнгөрсөн жил 30 настай хятадын иргэн бараг юм идэж уулгүй гурван өдөр дараалан тоглосноос амиа алдсан юм. Ц.Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

neg turliin har tamxi yum bn
2012-08-17
die motherfucker
2012-08-10