Роберто Манчини: Бид аварга болтлоо “Манчестер Юнайтед”-ын ард байсаар байх болно

img

Английн Премьер лигийн есдүгээр тойрогт “Манчестер Юнайтед”-ыг талбайд нь 1:6-аар бут ниргэсэн “Манчестер Сити”-гийн дасгалжуулагч Роберто Манчини урьдын адил “Улаан чөтгөрүүд”-ийг хүндэлсээр байх болно гэдгээ хэлжээ. “Бид гайхалтай ялалт байгууллаа. Гэхдээ бид энэ тоглолтоос гурван л оноо авсан. Ер нь бид аварга болж байж л өөрсдийгөө “Манчестер Юнайтед”-ын дээр гарлаа гэж хэлэх хэрэгтэй. Тиймээс одоохондоо тэд аваргууд бид харин жагсаалтыг тэргүүлэгчид төдий л яваа. Манай баг тэднийг бут ниргэсэн ч “Улаан чөтгөрүүд”-д урьдын адил хүндэтгэлтэй хандсан хэвээрээ байна. Тэд Английн аваргын төлөө өрсөлдөж чадах 4-5 багийн нэг гарцаагүй мөн” гэж Роберто Манчини хэлжээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ