“Dark Knight Rises” киноны нээлтийн дараах үдэшлэг

img

Лондон хотноо өчигдөр Бэтмэн киноны шинэ анги “Dark Knight Rises” нээлтээ хийж, дараа нь киноны хамт олон болон олны танил хүмүүс нээлтийн дараах үдэшлэгт оролцсон байна. Бэтмений дүрд тоглосон Кристиан Бейль хослолтойгоо сайхан харагдаж байсан ч бужигнасан олны дунд бага зэрэг халууцсан бололтой байлаа. Харин түүний хайртай эмэгтэйн дүрийг бүтээсэн Марион Котиллард тод ногоон банзалаа хар майкаар тодотгосон байв. Муур эмэгтэйн дүрийг бүтээсэн Анне Хэтэуэй болон түүний сүйт залуу энэ орой олны нүдийг булаасан юм. Тэд үдэшлэгээс явах гэж машиндаа суухдаа гар гараа чанга атгалцан, сүйт залуу үзэсгэлэнт бүсгүйгээрээ нилээн бахархсан байдалтай байсан билээ. Арга хэмжээнд эрхэм дээдсүүд ч очихоо мартсангүй. Үдэшлэг цэнгүүнд дуртай хунтайж Харри болон гүнж Южин нар тэнд байлаа. “Dark Knight Rises” кино Хойд Америк болон Европын бусад орнуудад 20-нд буюу маргааш нээлтээ хийх юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ