Жастин Бибер:Хайртай хүнтэйгээ л дотно харьцаанд ор

img

Алдарт “Роллинг Стоун” сэтгүүлийн баасан гаригт хэвлэгдэх шинэ дугаарын нүүрэнд дуучин Жастин Бибер гарчээ. Түүний ярилцлага тун сонирхолтой байлаа. Өнгөрсөн гуравдугаар сард 18 нас хүрсэн Жастин өөрийгөө илүү том эр шиг биеэ авч явах болсноо анзаарсан тухайгаа ярьсан юм. Селена Гомезтэй 2011 оноос үерхэх болсон Жастин мөн фенүүддээ хандан зөвлөгөө өгсөн байна. Хэрвээ хайртай, зөв хүнээ олоогүй л бол хамт нэг оронд орох гэж яарах хэрэггүй гэлээ. Мөн үр хөндөлтийн талаар саналыг нь сонсоход  ёс суртахууны хувьд үр хөндөлтийг дэмждэггүй, энэ нь хүүхэд алж байгаатай л адил зүйл гэж үздэгээ хэлсэн юм. Харин хүчингийн хэргийн хувьд үр хөндөлтийг зөвшөөрч болох уу гэхэд “Би үүнийг маш харамсалтай хэрэг гэж боддог, ямар ч зүйл шалтгаантай байдаг болоод л болдог байх. Гэхдээ ийм тохиолдолд орж үзээгүй болохоор үүнийг шүүх эрх надад байхгүй" хэмээсэн байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sumbee:
ene uuriiguu yg heviin geh geed baih shig hun bolgon l haraad nuguu yu gedgiig ni shuud mediishd tiim baij neeh neg or mor hetsuuhen batsaan shuu
2012-08-04
chi amjihguiee
2012-07-21
zass:
teneg batsaan chamaar yu zaalgah ve dee
2012-07-20
chi amjihguiee