
Нэгдсэн Үндэстний төрөлжсөн байгууллага Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиб Рифайн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх ХБНГУ-ын Берлин хотноо болсон “Ай Ти Би-2011” олон улсын үзэсгэлэнд Монгол Улс “Соёлын түнш” орноор оролцох үеэр Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан аж.Айлчлал таван өдрийн турш үргэлжилнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ