123 алба хаагчийг шагнав
2012-07-20

Монгол Улсад Дотоодын цэргийн алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойг тохиолдуулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж, хариуцсан үүргээ нэр төртэй биелүүлж байгаа дотоодын цэргийн 123 алба хаагчийг шагнажээ. Тэд дотоодын цэргийн алдар, цагдаагийн гавъяа, ЦЕГ-ын “Спортын алдар”, дотоодын цэргийн албаны төлөө тэмдэг, ЦЕГ-ын хүндэт жуух, баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэрэг цол тэмдэг гардсан байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин