Бичиг баримтын зөрчилгүй иргэд 21000 мянган төгрөгөө авч болно

img

"Хүний хөгжил сан"-гаас эх орны хишиг болгон иргэн бүрт бэлнээр олгож байсан 21 мянган төгрөг өнгөрсөн зургаадугаар сард 23 мянган төгрөг өгснөөр төгсгөл болсон. Тэгвэл энэхүү эх орны хишгээ авч амжаагүй иргэдийн дунд тус мөнгийг эргүүлэн татаж авах яриа гараад байгаа.Тэгэхээр эх орны хишиг болох 21000 мянган төгрөгөө авч амжаагүй иргэддээ дуулгахад тухайн хүн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан л бол cap бүрийн 21 мянган төгрөгөө авах боломжтой. Эх орны хишгийг  олгох ажил зогссон ч тухайн хүний нэр дээр данс үүссэн байгаа учраас нөхөн авч болох аж.Нэгэнт л иргэдийн дансанд орсон л бол буцаан татах асуудал байхгүй юм байна. Тийм учраас бичиг баримтын зөрчилгүй бол нөхөн авч эрхтэй. Манай улс хоёр сая 750 орчим мянга хүн амтай  бөгөөд энэ тоо зөвхөн энэ жилд тоологдсон суурин хүн амын тоо юм. Тэгэхээр одоогоор  эх орны хишгээ хоёр сая 800 мянган иргэн авсан байна.Энэ тоон дээр шинээр мэндэлсэн хүүхдийн  нэмэгдэж байгаа юм.Шинээр төрсөн хүүхэд энэхүү хишиг хувийн мөнгийг  авах  хуулийн заалт байдаг юм байна. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uugii:
zgr ugch bnlee shdee avsan
2013-07-13
Капитал банкны 914-р салбар /Хан-Уул дүүрэг/ өгөхгүй байна лээ. Үнэн мэдээллийг холбогдох албан хаагчаас нь авч бичнэ үү.
2012-07-20
me:
Сайхан бичих юм аа жишээ нь Капитал банк таны дансанд мөнгө байна гэхдээ санхүүжилт орж ирхээр өгнө гээд л буцаагаад байгаа л байхгүй юу
2012-07-20