Карла Бруни охиноо Юлия гэж нэрлэнэ

img

Францын тэргүүн хатагтай Карла Бруни-Саркози хорвоод мэндлээд хэдхэн хонож буй нялх охиндоо Юлия гэдэг нэр хайрлахаар болжээ. “Миний охиныг хорвоод мэндэлснээс хойш байнга баяр хүргэж, сэтгэлийн үгсээ бичиж буй хүмүүст чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье. Миний нөхөр ч надтай хамт та бүхэнд талархлаа илэрхийлж буй юм шүү” хэмээн Карла Бруни алба ёсоор талархлаа илэрхийлсэн захидалдаа дурьдсан байна. Харин Николя Саркозигийн эцэг Поль “14 дэх ачаа тэвэрч буйдаа баяртай байна. Карла багагүй ядарсан тул бид байнга эргэж байгаа. Ийм насанд ингэж амаржсаны дараа ядралгүй ч яахав” гэж хэвлэлийнхэнд ярьжээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Жюли гээд байсан бус уу? Орос маягаар Юлия гээгүй л байх
2011-10-24