Автобусны дэлбэрэлтэд өртөгсдийн цогцсыг нутагт нь хүргэжээ

img

Болгарийн жуулчны хотод амиа золиослогчийн дэлбэрэлтэнд өртсөн таван израйль иргэний цогцсыг өчигдөр эх нутагт нь буцаасан байна. Израйлийн Тель-Авив хотын нисэх буудалд тэдгээр хохирогчдод хүндэтгэл үзүүлэхээр хэдэн зуун хүн цугласан байлаа. Израйлийн далбаагаар ороосон авснуудыг цэргүүд өргөн гашуудал илэрхийлж буй хүмүүсийн өмнүүр явжээ. Израйлийн Аялал жуулчлалын сайд Стас Мисежников засгийн газраа төлөөлөн үг хэлсэн бөгөөд, Ираныг уг хэрэгт буруутгаж байна. Ц.Мишээл            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ