
Лондоны олимпийн нээлтийн ёслолд Армений тугийг 83 настай, ЗХУ-ын нэрт гимнастикч асан Альберт Азарян залахаар болжээ. “Манай ҮОХ ХХ зууны Армений шилдэг тамирчныг сонгож авсан нь тохиолдлын хэрэг биш” хэмээн албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Энэхүү тамирчин цагаригт дүүжингийн төрөлд өндөр амжилт гаргаж байсан. 1952-1962 оны ЗХУ-ын АШТ-д Азарян 11 удаа түрүүлснээс дүүжин цагаригт найман удаа алтан медаль авч байжээ.1954, 1958 оны дэлхийн аварга тэрбээр 1956,1960 оны олимпийн аварга юм. Зодог тайлсныхаа дараа нэрт гимнастикч “Ереван” дахь гимнастикийн сургуулийг удирдаж, улмаар олон улсын шүүгч болсон.Түүний хүү Эдуард “Москва-80-ын гимнастикийн багийн төрөлд мөн манлайлж байсан түүхтэй.
Өдгөө Азарян нь Армен улсын гимнастикийн холбоог тэргүүнээр ажилладаг аж.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ