
АН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ.Эхний асуудал болох Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд санал хүргүүлэхдээ “III цахилгаан станц барих ажилд үндэсний хөрөнгө оруулагчдыг татан оруулах” гэдгийг “Үндэсний оролцоотой хөрөнгө оруулагч болгох”-оор өөрчилсөн байв.
Бүлгийнхэн ч энэ саналыг нь дэмжсэн аж. Цахилгаан станцын хүчин чадлыг 80 мегабайтаас 400 мегабайт болгох боломжийг хангах хэрэгтэй гэдэгт санал нэгджээ. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг Сонгуулиар өөрсдийн байр сууриа илэрхийсэн ч АН-ынхан хариу өгөөгүй байсан юм. Энэ удаагийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн зөвшилцлийн мэдээллийг сонссон.
Энэ талаар Бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “Бид МАН-д саналаа тавьсан байгаа. МАН-ын бүлэг ямар шийдвэр гаргахыг хүлээж байна. Иймд энэ асуудлыг өнөөдрийн хурлаар яриагүй” гэв. АН-ын бүлгийн хувьд 26 мандатыг жижиглэхгүй гэдэг хуучин байр суурин дээрээ байсаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ