Чуулганыг 15.00 цагт дахин зарлалаа
УИХ-ын чуулган үдээс өмнө хуралдаж чадсангүй. МАН-ын бүлэг оролцох боломжгүй гэснээр чуулган завсарлаад байгаа. Дийлэнх суудлыг аваад "Шударга ёс" эвсэл болон ИЗНН-тай зөвшилцөлд хүрч чадсан АН-ын гишүүдийн хувьд үдээс хойш чуулганы хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой хэмээн үзэж байна.
Ямар ч байсан 15.00 цагт чуулганы хуралдааныг дахин хуралдуулах бололтой. МАН-аас чуулганд оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ