
Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээн ӨМӨЗО-ы Ордос хотод өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Х.Баярмаа оролцохоор болсон. Жүжигчин Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нарын охин тэрбээр 20 настай.178 см өндөр. Англи, Орос хэлтэй юм. Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн Х.Баярмаа Холливудад ажиллахыг мөрөөддөг бөгөөд хувийн театртай болохыг хүсдэг гэнэ. Мөн усан спортоор хичээллэдэг бөгөөд бүжиг, дуу хөгжим сонирхдог байна. Тэрбээр өөрийгөө шаргуу, хүчтэй хүн хэмээн тодорхойлдог талаар www.missworld.com цахим хуудаст бичжээ.
Ордост очоод байгаа үзэсгэлэнт бүсгүйчүүд өчигдөр улсынхаа үндэсний бүжгийг бүжиж шүүгч нар үзүүлсэн бөгөөд шилдгээр шалгарсан нь телевизээр олны хүртээл болдог "Дэлхийн бүжгүүд" шоунд оролцох аж. Тэмцээний төгсөлийн шат наймдугаар сард болох юм.

http://www.youtube.com/watch?v=Z8Q5RIdhaFs&feature=player_embedded
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ