Испанийн тамирчдын Олимпийн өмсгөл тамирчдад таалагдсангүй

img

Олимп бүрт хувцас хэрэглэлээс нь болж маргалдаан үүсдэг улсууд байдаг. Гэхдээ доог тохуу болж байгаа хувцас өмсөхийг тамирчид тэссэнгүй. Мексикийн бөх, Мак Доналдсын ажилтны хувцсын нийлбэр мэт энэ хувцас тамирчдыг шоконд оруулсан байна. Тамирчид хувцсаа өмсөн зургаа твитер хуудсанаа тавьсан ч, хэлэх үг олдоогүй бололтой. “Тайлбарыг та нарт үлдээе” хэмээн алтан медальт каноэ завины тамирчин бичсэн байлаа. Мөн зодог тайлсан теннисчин Карлос Мойя “Теннисчин Фелисиано Лопесыг олимпийн өмсгөлөө өмссөнөөр нь харахыг тэсэн ядан хүлээж байна. Тэр амьдралдаа хэзээ ч ийм муухай зүйл өмсч байгаагүй байх” хэмээн доогтойхон жиргээ бичсэн байв. Хамгийн гол нь энэхүү хувцсыг Орос, Украйны багийн хувцсыг зохиож байсан, Оросын “Боско” фирмийн дизайнер зохиож Испанийн багт өгсөн аж. Хувцас өмсгөлд улсын төсвөөс 1,5 сая евро гаргах уу, үнэгүй авах уу гэдэг сонголт тулгаран Испанийн олимпийн хороо ийм сонголт хийжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yamar aihtar ereen huvtsas ve? kkk. barbi bolon huuheldeinuud l iimerhuu huvtsas umsguchihsun bdag daa ,,,
2013-05-16
nb:
Оросууд гэж ийм усан тэнэгүүд байдаг юм даа..бид чинь бас тэднийг шүтсэн бас нэг тэнэгүүд. Дизайн урлаг гэж огт авах юмгүй шүү дээ
2012-09-04
Би:
Испаничууд хулхидуулчихсан байна даа. Юу өмсчихсөн юм бэ
2012-07-22
novsh gej:
nairulgiin aldaa gej aimar yumaa. yamar malnuudig end ajild avdag bnaa
2012-07-22
olimpiin neelteer l xaray.haha
2012-07-21
Nereen teneg haragdaj bn.
2012-07-21
olimpiin neelteer l xaray.haha