Фермерүүд жагсчээ

img

Английн хэдэн зуун фермер өчигдөр сүүний үйлдвэрийн гадаа жагсжээ. Тэд дэлгүүр, компаниудыг бүтээгдэхүүний үнийг нь буулгаж байгаад бухимдан жагсаж байгаа аж. Гэхдээ Британийн жижиг худалдааны консорциум “Супермаркетууд сайн төлж байгаа, өөр худалдан авагчдыг л шалгах хэрэгтэй” гэсэн байна. Жагсаалыг зохион байгуулагчид тус үйлдвэрийн захиргаанд хуучин үнээ сэргээх хүсэлт бүхий захиа явуулсан бөгөөд ямар нэг хариу автлаа байрнаасаа холдохгүй гэжээ. Сүүн бүтээгдэхүүн болон фермийн аж ахуй эрхлэх сонирхолтой залуу хүмүүс олон байдаг ба тэдэнд энэ хямралын үед ирээдүй байгаа эсэхэд санаа зовж, дуу хоолойгоо хүргэж байгаа нь энэ юм байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ