
2012 оны УИХ-д бие дааж ороцон сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар дөнгөж сая хэвлэлийн хурал хийлээ. Тэд тусдаа зөвлөл байгуулахаар болсон тухайгаа мэдэгдсэн юм. Ард иргэдээс төлөөлөл болон гарсан тэдний хувьд УИХ-д бүлэг байгуулах боломжгүй. Тиймээс зөвлөл байгуулах эрх зүйн боломж байдаг юм байна. Уг зөвлөл ард иргэдийн дуу хоолойг Төрд хүргэнэ хэмээн өөрсдийн үйл ажиллагаа тодорхойлжээ. УИХ-ын чуулган намуудын эрх ашиг, бялуу хуваалтаас болж гацаанд ороод байна. Тиймээс нам, намын эрх ашгаас хараат бус байхын тулд ийнхүү зөвлөл байгуулж байгуулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ