
Нийслэлийн Онцгой байдлын аврагчид газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх болон гамшгийн үед ашиглах олон улсын жишигт дүйцсэн шинэ багаж төхөөрөмжтэй боллоо. 1,2 тэрбум төгрөгний өртөг бүхий 15 төрлийн 500 гаруй багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг өнөөдөр гардуулан өглөө.
Гэрэлтэгч олс, барьцалдагч, бат бэхийг тодорхойлогч, бетон хийцийн арматур болон металл эдлэлийн зэврэлт тодорхойлогч, бетон зүсэгч, бутлагч, даацын тулгуур бэхэлгээ, гар ажиллагаатай аврах ажлын багаж, дулаан мэдрэгч хэмжигчтэй камер зэрэг онцгой байдлын тоног төхөөрөмж үүнд багтаж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ