
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, “Лондон-2012” олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч, Монгол Улсын шадар сайд М.Энхболд нар

өнөөдөр жүдо бөх, чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Тамирчид болон дасгалжуулагчдад Хятад-Канадын хамтарсан “Жордан” фирмийн хувцас хэрэглэл гардуулан өглөө. Жүдо бөхийн тамирчид Нүхтэд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм. Харин чөлөөт бөхийн тамирчид зургадугаар сарын 25-ны өдрөөс Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд бэлтгэлээ хийж байна. Тэд саяхан бэлтгэлийн шинэ заалтай болсон. Монголын олимпийн баг тамирчид “Жордан” болон “Асикс” фирмийн хувцас өмсөх юм. Жүдо бөхийн тамирчдаас ОУХМ Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг нар жүдочдынхоо салхийг хагалж 7-р сарын 28-ны өдөр зодоглоно. Харин чөлөөт бөхийн тамирчдын барилдаан 8-р сарын 08-ны өдрөөс эхлэх учраас тэд 8-р сарын 5-ны өдөр Лондонг зорих нээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ