
Сенкаку арал таван жижиг арлаас бүтдэг бөгөөд дөрвийг нь япон гэр бүл Курихарагийнхан эзэмшдэг.
Эдгээрийн гурвыг нь Токио хот худалдаж авах хэлэлцээр хийх хүсэлтэй байна. Арлуудын удирдлагыг Японы засгийн газар өөртөө авах, мөн Хятад улс тус бүст газар нутгийн маргаан гаргах болсныг зогсоож Японы мэдэлд оруулахаар энэхүү худалдааг хийх зорилготой байгааг Ерөнхий сайд Ёошихико Нодо хэлж байна.
Тус арал нь Хятадын зүүн тал, Тайваний зүүн хойд хэсэг, Японы Нансэй арлын баруун өмнө оршдог учир ийн маргаан гарахад хүргэдэг байна.
Гэхдээ арлаа зарахад хамгийн эхний сонголт Токио хот байхыг уг гэр бүлийн гишүүн Хироюүки Курихара хэлсэн юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ