Ай Вэйвэйгийн давж заалдах хүсэлтийг буцаалаа

img

Олон улсад танигдсан хятадын ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч, уран бүтээлч Ай Вэйвэйг татвараас зайлсхийсэн хэргээр урд оны дөрөвдүгээр сард шоронд суулгаж, гурван сар хорьж байсан. Түүний компанийг хоёр сая ам.долларын татвараас бултсан хэмээн буруутгасан татварын хэлтсийн эсрэг тэрээр гомдол гаргасан ч шүүгч заргийг буцаасан байна. Тэрээр Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилдэг бөгөөд үүнийг нь зогсоох зорилгоор гурван сар шоронд хорьсон гэдэгт эргэлзэхгүй байгаа юм. Мөн хятадын хуулийн систем тэр чигтээ харанхуй байдалд байгаа, татвар төлөгч болоод оршин суугчид өөрийгөө хамгаалах ямар ч эрх олгохгүй байна гэжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ чинь овормонголын ардын баатар бна шуу мал минь эрх чолоо тусгаар тогтнолын толоо тэмцэгч овор монгол ахан дуус бна
2012-12-17
ЗОЧИН:
ЭНЭ ХУЖАА МОНГОЛ БИДЭНД ЯМАР ХАМАА БАЙНАА?
2012-07-21