Улаанбаатарт 17 градус хүйтэн

img

Улаанбаатарт өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 5-10 метр. 15-17  градус хүйтэн байна. Өглөө 05 цагийн байдлаар улаанбаатарт 26 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 879  гектопаскаль байлаа.

Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй,  цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Тал, хээрийн  нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр,Тэс голын сав газраар 20-25 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар 16-21 градус, Баруун зүгийн нутгийн баруун өмнөд, Төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 12-17  градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ