С.Дэмбэрэл: Засгийн газарт хоёр төлөөлөлтэй болох хүсэлтэй байна

img

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа

-“ИЗНН”-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?

 - Манай намын улс төрийн зөвлөл хуралдаад үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Эхний асуудал нь сонгуулийн үр дүнгийн талаар  ярилцлаа. Хоёрдугаарт, АН-аас  тавьж буй  эвслийн Засгийн газарт орох эсэх асуудлаар  улс төрийн зөвлөлийнхөө гишүүдийн саналыг сонсч, холбогдох  шийдвэрийг гаргалаа. Үүний дараа намаасаа ажлын хэсэг байгуулж АН-ын Х.Баттулгаар ахлуусан  Ажлын хэсгийнхэнтэй анхны   уулзалт хийсэн. Уулзалтаар  эвслийн Засгийн газрын зорилго,  бүтэц гээд ерөнхий мэдээллийг сонслоо. ИЗНН-ын  мөрийн хөтөлбөрт ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн бодлого  багтсан гол үзэл санаа болох  ногоон эдийн засаг, эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт яаж тусгагдах вэ, энэ талаар асуулт асууж лавлагааа авлаа.  Цаашид ИЗНН  Засгийн газарт орвол ямар зүйл хүсч байгаагаа хэллээ. Тухайлбал аль ч намын мөрийн хөтөлбөрт үзэл санаа шингэсэн тогтвортой хөгжил. ИЗНН-ын мөрийн хөтөлбөрт хамгийн тодорхой орсон  тогтвортой хөгжлийг   шинэ засгийн газарт ямар инсутит хариуцах юм гэдэгт лавлагаа авсан. Манай мөрийн хөтөлбөрт үүнийг байгаль орчин тогтвортой хөгжлийг яам байгуулах замаар ногоон эдийн засгийг хөгжүүлэх ёстой гэж үзсэн. Энэ талаараа хамтран ажиллах бэлэн байгаа. Хоёрдугаарт, ИЗНН-ын мөрийн хөтөрбөрт халамжийн шинэ систем тогтоох тухай тусгагдсан. Өөрөөр хэлбэл  дээрээсээ доош өглөг тарааж байгаа юм шиг  системийг халаад хүмүүс  залхуурдаггүй өөрсдийнхөө төлөө явдаг доороосоо дээшээ чиглэлтэй халамжийн шинэ системийг бий болгох тусгасан. Тодруулбал,  иргэдийн  ажил эрхлэхийг дэмжих сан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан,  оюутны ажил эрхлэлтийг дэмжих сан  гэх мэтээр сангуудаар доороосоо санаачлагаар хэрэгжих мөрийн хөтөлбөр тавьсан. Энэ чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн.  Ерөнхийдөө дээрх хоёр зүйлийг ярьлаа.

-Өөрөөр хэлбэл ИЗНН Засгийн газарт төлөөлөлтэй болбол дээрх хоёр  зүйлийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллана гэсэн үг үү?

-ИЗНН Засгийн газарт төлөөлөлтэй болвол ийм чиглэлээр ажиллах хүсэлтэй  байна гэдгээ АН-ын ажлын хэсгийнхэнд дуулгасан. Хэрэв эвслийн Засгийн газарт хамтрах тохиролцоонд хүрвэл манай намаас хоёр хүнээ Засгийн газарт ажиллуулах хүсэлт тавина. Гэхдээ ямар ч хамаагүй хоёр яам авахгүй. Хэдийгээр ИЗНН  хоёр хүний төлөөлөлттэй ч гэсэн 20 хүний дайтай ажиллах бүрэн боломж бий.  УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр ногоон эдийн засгийг бүх нам ярьж байсан. Тэгвэл үүнийг яаж хэрэгжүүлэх үү гэдгийг манай нам мөрийн хөтөлбөртөө түлхүү  тусгагдсан. Энэ талаараа ч хамтрахад бэлэн.

-Байгаль орчины яамыг танай намаас толгойлох хүсэлтэй байна гэж ойлгож болох уу?

-Байгаль орчны салбар гэж явцуурахгүй. Тодорхой санал тавьж байгаа. Байгаль орчин тогтвортой хөгжлийн яам  Тогтвортой хөгжлийн өнөөдөр дэлхий даяар ярьж байна Монгол Улс номер нэг барьж авах асуудал. Гэтэл одооны бүтцээр  байгаль орчны яамыг тусад нь аялал жуучлалыг оруулаад мод ус гол горхи уул уурхайг ярьж байна. Гэтэл бүхэлдээ ногоон эдийн засгийн бодлого орхигдихсон. Өнөөг хүртэл монголд ногоон эдийн засгийн бодлого гэж байхгүй. Ирээдүй хойч үедээ гомдоохгүй ногоон эдийн засаг тогтвортой хөгжлийг одооноос нэг яамд байхгүй бол  урдын адил байгаль орчны яам шиг нэг мод устгавал хоёр мод тарь гэдэг зарчмаар эсхүл  туул голын эрэгт, эсвэл говьд очиж хуралддаг тийм  шоу маягаар  санхүүжихдээ үлдэгдлийн зарчмаар буюу хамгийн  сүүлд санхүүждаг. Байгаль орчны байцаагч нар нь  хамгаалалт муу ганц морьтой багаж хэрэгсэл ч байхгүй, цөлжилт, ус, мод гээд энэ бүхэн чинь монголд ногоон эдийн засгийг шаардаж байна.  Тэгэхээр энэ салбарыг авч явья гэсэн бодолтой байна.

-АТГ  шалгагдаж байгаа гэсэн асуудал сүүлийн үед яригдах боллоо. Таньд эрүүгийн хэрэг үүсгэсэн юмуу?

-Хүн бүрийг  дууддаг шүү дээ.  Хэрэг үүсгээд Хан-Уул дүүргийн шүүхээс үндэслэл дутуу байна гээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдсан.  Энэ манай танхимын хажуу талын газартай холбоотой хотын захиргааны шийдвэр гарчихсан.  Асуудлыг сонгуулийн өмнө л сөхсөн. Гэнэт энэ асууллыг бичээд байгаа нь бодлого юм болов уу.

У.Хаш

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ