DJ Одонбатын “ PARADISE” альбомын нээлт боллоо
Дэлхий дахинд өөрийн авьяас чадвараараа үнэлэгдэн Mонгол орныхоо нэрийг электроник хөгжмийн ертөнцөд өндөрт өргөж яваа, Armin van Buuren, Markus Schulz, Ferry Corsten, Paul Oakenfold зэрэг DJ нарын сэтэнд аль хэдий нь дуугаа мөнхөлж үлдээж чадсан, Монголын номер нэг продюссер / DJ Одонбатын бие даасан 2 дахь “ PARADISE” альбомсын нээлт “Vegas Night Club”-т болж өнгөрлөө.
Уг альбом нь Монголд хамгийн анхны продюссер / DJ-ын double буюу 2 CD-тэй артист буюу уран бүтээлийн альбум бөгөөд А дискэнд продюссер / DJ Одонбатын цоо шинэ хэний ч хэзээ ч сонсож байгаагүй гайхалтай чадварлаг хийцээр дүүрэн бүтээлүүд орсoн бол Б дискэнд түүний дэлхийн өнөө цагийн топ trance артистуудтай хамтран хийсэн Track-ууд ремиксүүд багтжээ.








Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ