ҮЗХ-ны хуралдаан болно
Ардчилсан намын ҮЗХ-ны 40 дүгээр хуралдаан өнөөдөр 17.00 цагт Төрийн ордонд болно. Уг хуралдаанаар Засгийн газрын бүтэц, намуудтай хамтарч ажиллах асуудлыг хэлэлцэх юм.
Өнгөрөгч долоо хоногт хуралдсан тус намын ҮЗХ-ны хурлаар үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, АН-аас ажлын хэсэг байгуулагдан намуудтай эвслийн Засгийн газар байгуулах гэрээ хэлцэл хийх асуудлыг хэлэлцэж байв.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ