Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна

img

Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2012 оны 07 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ