
Монгол Улсаас 19 сурвалжлагч, зураглаачид Лондон хотноо очиж зуны олимпийн ХХХ наадмыг газар дээрээс нь албан ёсоор сурвалжилна. Өнгөрөгч баасан гаригт эдгээр хэвлэл мэдээллийнхнийг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч уулзсан юм.
Монголын спорт сонирхогчид, телевиз үзэгчдэд Үндэсний олон нийтийн телевиз, NTV, UBS, TV5, TV9, 25-р суваг, SBN, Боловсрол телевиз олимпийн наадмыг шууд дамжуулан үзүүлэхээр болоод байгаа билээ."Лондон-2012" зуны олимп нь найман стадионд зохиогдох бөгөөд манайхаас төлөөлж явах телевизүүд спортын төрлүүдийг давхардуулахгүй түргэн шуурхай хүргэх үүднээс ийнхүү хувааж авч хүргэхээр болсон байна. Монголчуудын хамгийн их найдвар тавьж байгаа төрөл болох жүдо бөхийг тайлбарлан хүргэх үүргийг "ТV 9" телевиз хүлээжээ.
Олимпийн наадам сурвалжлах сэтгүүлч, зураглаачид
Б.Цагаанбаатар (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, www.shuud.mn)
Г.Баярсайхан (“Таван цагариг” сонин)
Ч.Ганбат (Олон улсын жүдогийн холбоо, www.bukh.mn)
Б.Хосбаяр (Монголын багийн пресс атташе, МҮОХ - www.sportnews.mn)
Т.Шижир (Үндэсний олон нийтийн телевиз)
О.Эрдэнэпүрэв (Үндэсний олон нийтийн телевиз)
Л.Ихбаяр (UBS телевиз)
Ч.Баатарзориг (UBS телевиз)
А.Ундрал (UBS телевиз)
Н.Базаррагчаа (TV5 телевиз)
Ш.Жаргалсайхан (TV5 телевиз)
А.Болдсайхан (TV5 телевиз)
М.Уламбадрах (NTV телевиз)
А.Түмэнбаяр (NTV телевиз)
Д.Түмэнжаргал (NTV телевиз)
М.Өнөрбаатар (SBN телевиз)
Н.Болорхүү (SBN телевиз)
Г.Баярмөнх (Боловсрол телевиз, “Sportbox”)
А.Энхгэрэл (Боловсрол телевиз)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ