
“Лондон-2012” олимп эхлэхэд долоохон хоног үлдээд байгаа билээ.Олимпийг тойрсон мэдээ, мэдээлэлүүд сүүлийн үед нэлээд гараад байгаа. Тэгвэл хамгийн гол зүйл болох тасалбарын асуудал нэн тэргүүний чухал асуудлын нэг юм. Нээлт болон хаалт, хөнгөн атлетик, усан сэлэлт, дугуйн спортын тэмцээний билетүүд хамгийн эрэлт ихтэй байгаа бөгөөд эдгээр тэмцээний 250 мянган билет одоогоор зарагдаагүй байна. Хамгийн гүйлгээ муутай байгаа нь хөл бөмбөгийн тэмцээний билет аж.Тиймээс 500 мянган билетийг худалдаанаас эргүүлэн татсан гэнэ. Олимпийг зохион байгуулах хорооноос олимпийн 6 сая гаруй билет худалдаанд гарсан тухай мэдэгдээд байсан юм. Тэгвэл үүнээс 2,5 сая билетийн үнэ 32 ам.доллараас хэтрэхгүй байх бол зарим тэмцээний нээлтийн билет 49-130 ам.долларын үнэтэй байх юм. Харин олимпийн үнэтэй билет эрэгтэйчүүдийн 100 м гүйлтийн 1170 ам.доллар байх нь.Олимпийн хороо билетийн худалдааг 600 сая фунт буюу 950 сая ам.доллар болно гэж урьдчилан тооцоолсон байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ