
Монгол улсын Засгийн газраас 200 сая ам. доллар нэхэмжилсэн “Хан ресурс” компанийн заргыг олон улсын Арбитрын шүүх өнгөрсөн сард Парис хотод хэлэлцсэн юм. Уг хурлаар ирэх оны тавдугаар сард дээрх маргааныг дахин шүүхээр товлосон байна. Шүүх хурлын явцад Монголын Засгийн газрыг төлөөлж буй өмгөөлөгчид 2007 онд баталсан Ашигт малтмалын хууль, 2009 онд баталсан Цөмийн энергийн хуулийн зүйл заалтуудыг арбитрын шүүхэд танилцуулж “Хан Ресурс” компани Монголын хуулийг ноцтой зөрчсөн, байгаль экологид хор нөлөө учруулсан, нөхөн сэргээлтээ хийгээгүй гэсэн тайлбарыг өгсөн аж.
“Хан ресурс” компанийн Монголд үйл ажиллагаа явуулах эрхийн лицензийг манай Цөмийн энергийн газраас цуцалсан тухай эл маргааныг хэлэлцэх шүүх хуралд Олон улсын арбитрын шүүх хуралдаанд Монгол Улсыг төлөөлж “Мон-Атом” компанийн орлогч дарга Г.Цогтсайхан, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нар оролцсон бол эрх зүйн тусалцаа үзүүлэхээр Засгийн газрыг төлөөлж Бельги улсын иргэн, хууль зүйн ухааны профессор, өмгөөлөгч Бернар Анотю ажилласан байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ