Чуулганы хуралдаан 11.00 цагт эхэлнэ

img

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт товлогдсон боловч УИХ-ын даргыг томилох асуудлыг МАН-ын бүлэгтэй зөвшөлцөөгүй гэсэн үндэслэлээр анхдугаар чуулган  гацаанд  орсон юм.

 Тэгвэл Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан өчигдөр болж  эвслийн Засгийн газар байгуулахтай холбоотой МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл, ИЗНН-тай байгуулах хэлэлцээрийг баталсан байна. Ийнхүү хэлэлцээрийг баталснаар өнөөдөр 11.00 цагт УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааныг эхлүүлж УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Тус намын бүлгийн зүгээс  УИХ-ын тухай хуулийн  9.1 дахь заалт нь хэрэв сонгуулийн дүнгээр олонх бүрдээгүй бол бусад намуудтай хэлэлцээ хийж олонхоо бүрдүүлж нэр дэвшүүлнэ гэж тусгасан заалтыг үндэслэн АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-тэй хамтарч олонхыг бүрдүүлээд  байгаа юм.

Тийм учраас УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг сонгох, УИХ-ыг бүтэц бүрэлдэхүүн, Засгийн газрыг бүрдүүлэх  асуудлыг  хэлэлцэх боломжтой гэж үзэн өнөөдөр анхдугаар  чуулганыг хуралдуулахаар болсон байна.  УИХ дахь МАН-ын бүлэг  хуралдаанд оролцохгүй байсан ч  УИХ дахь олонх УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ