50 градус хүрч хүйтрэн их хэмжээний цас орно

img

15 аймгийн 88 сумдын нутагт өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг ХХААХҮЯ-ний Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас анхааруулав. Түүнчлэн Ус, цаг уурын хүрээлэнгийнхэн хүйтний эрч -50 хэмд хүрч, их хэмжээний цас орно гэж байна. Өнгөрсөн 10 хоногт бага багаар орсон цас Монголын орны 70 хувийг бүрхжээ. Завхан аймгийн Баянтэс суманд 40 см орчим цасан бүрхүүл тогтож -50 хүртэл хүйтэрсэн байна. Мөн тус аймгийн Отгон, Нөмрөг зэрэг сумдад өвөлжилтийн байдал хүндэрч аймгийн Онцгой байдлын хэлтэс бэлэн байдалтай ажилласан аж. Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ