Улаанбаатарт 19-21 градус дулаан байна

img

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнө, төв болон говийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.  Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ