
Иргэн бүрт эх орны хишиг хэмээн олгож байсан мөнгө өнгөрсөн сараар дуусгавар болсон. Гэтэл энэхүү мөнгөтэй холбоотой олон асуудлууд гарч байгаа юм. Түүний нэг нь эх орны хишгээ аваагүй иргэдийн мөнгийг эргүүлэн татах яриа гараад байсан.Тэгвэл энэхүү мөнгийг эргүүлэн татах учиргүй гэнэ. Мөн өнгөрсөн сард мөнгөө авч амжаагүй иргэдийн тухайд санхүүжилт дууссан хэзээ олгох юм бол гэдэг эргэлзээ гараад байна. Тиймээс эх орны хишиг хувь тавих санхүүжилтийн талаар хамгийн сүүлийн мэдээллийг хүргэе. Энэ оны долдугаар сар хүртэл Сангийн яамнаас хуваарилсан санхүүжилт Эх орны хишиг, хувийн мөнгө иргэн бүртээ тараахад хүрэлцэж байсан. Харин энэ сараас эхлээд дахин Хүний хөгжлийн мөнгө өгөхгүй гэдэгтэй холбоотойгоор иргэдийн мөнгөө авах идэвхжилт эрс нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл өмнө нь мөнгөө аваагүй байсан иргэд нэг дор мөнгөө бөөн авсантай холбоотой үүссэн байна. Тиймээс өнгөрсөн сарын санхүүжилт төдийгүй энэ оны Төрөөс төсөвлөсөн санхүүжилт нь дууссан. Наадмын үеэр харъяа аймаг, дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсийн ажил хариуцсан мэргэжилтнүүдийг цуглуулж бүх данс тооцоо, тайлангуудыг үзээд, Хүний хөгжил сангийн мөнгө тарааж байсан арилжааны банкуудтай ч тооцоо нийлсэн. Хишиг хувиа аваагүй улсын хэмжээнд 42 мянган иргэн байна гэсэн тооцоо гаргасан. Тиймээс энэ мөнгийг олгоход зориулагдах 20 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгахаар Сангийн яаманд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ