Хамтарсан засагт МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН багтана

img

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хан Хөхий уулын төрийн тахилгад оролцов. Парламентын сонгуульд харьцангуй олон суудал авсан АН Засгийн газраа ИЗНН болон МАХН.МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч байгуулахаар болов. УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар спикерийг сонгох асуудалд МАН-ын бүлэг оролцсонгүй. Шинэ УИХ-д эмэгтэйчүүдийн бүлэг байгуулагдлаа. С.Батболдын танхимын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл зэрэг 10 гаруй асуудлыг авч хэлэлцэв. Лондоны олимпийн тэнгэрт Монголын далбаа мандлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хан Хөхий уулын төрийн тахилгад оролцлоо. Энэ уулыг төрийн тэргүүний зарлигаар таван жилийн өмнөөс тахих болсон юм. Тахилгад төрийн хар сүлд, цагаан туг болон Увс аймгийн тугийг залж, лам нар Хан Хөхий уулын сан тавьж, ном хурлаа. Зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн үр дүнд АН харьцангуй олон буюу 31 суудал авч, хамтарсан Засгийн газрыг эмхлэн байгуулах болсон. Иймээс сонгуульд оролцсон хоёр намын “Шударга ёс” эвсэл, ИЗНН болон бие дааж сонгогдсон гишүүдэд Засгийн газарт хамтарч ажиллах тухай саналаа хүргүүлсэн билээ. Шинэ танхимын гол цөмийг бүрдүүлэх АН, эвслийнхэн тус тусын ажлын хэсэг байгуулж, хамтарсан тунхаг гаргалаа. Тунхагт дээрх улс төрийн нам, эвсэл хоёр УИХ-д эзлэх суудлын тооны харьцаагаар Засгийн газрын яамдаа 75:25 харьцаагаар толгойлж, ирэх дөрвөн жилд АН-ын “Монгол хүн 2020” хөтөлбөрт үндэслэн ИЗНН-ын “Амьдрал”, “Шударга ёс” эвслийн таван хувьсгал хөтөлбөрөөс багтаасан үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр тусгажээ. Шинэ танхимд багтах АН-ын 75 хувь дотор ИЗНН багтах бөгөөд тэргүүн шадар сайдын суудлыг хассан байна. Ингэснээр “Шударга ёс” эвсэл Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилох эрхтэй болж, бодлогын дөрвөн яамны нэг Сангийн яам, Эрүүл мэндийн яам, шадар сайдын суудлыг авч магадгүй байна. Тэдний томилгоонд эрхэм гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан болон Н.Удвал, О.Чулуунбат нар багтах бололтой. Харин ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү БОАЖ-ын сайдад нэр дэвших сурагтай. Хүсвэл бие даагч нарт нэг сайдын суудал өгч магадгүй гэсэн яриа байгааг эрхэм гишүүн С.Ганбаатар үгүйсгэсэнгүй. Харин ч тэрхүү суудлыг Ц.Даваасүрэн гишүүнд дуртайяа өгнө гэв. УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар гишүүд даргаа сонгож чадсангүй. АН-ын бүлгээс З.Энхболдын нэрийг 100 хувийн саналаар дэвшүүлж, парламентын намуудад санал хүргүүлсэн боловч МАН-ын бүлэг процедурын алдаатай гэж үзэн хуралдаанд оролцсонгүй. Тэдний үзэж буйгаар АН-ынхан зөвшилцөөгүй, саналаа бичгээр ирүүлээгүй хожимдуулсан, тэр ч байтугай анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эрх зүйн боломжгүй гэх зэрэг шалтгаанаар асуудлыг гацаанд оруулсан юм. Ийнхүү хурал даргалагч ахмад гишүүн Д.Дэмбэрэл хуралдааныг завсарлуулснаар спикерийн томилгоо бямба, нямтай давхцан хойшиллоо. УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Эрдэнэбат, МАН-ын даргаар Н.Энхболд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар Ч.Улаан сонгогдсон бол найман эмэгтэй гишүүн бүлэг байгуулж ажиллах болсноо зарлав. Бүлгийн ахлагчаар Л.Эрдэнэчимэгийг сонгож, эмэгтэйчүүд хүүхдүүд, ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд, нийгмийн халамж, эрүүл мэндийн асуудалд түлхүү анхаарах юм байна. Бүлгийн даргыг жил жилээр сонгон ажиллуулахаар тогтжээ. Мөн гурван бие даагч С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар зөвлөл байгуулснаа зарлав. 18-ны лхагва гаригт С.Батболдын танхим хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт зэрэг 10 гаруй асуудал хэлэлцжээ. Энэ жил гарсан төлийн 99 хувь бойжиж, өндөр ургац хураан авсан гэж тэмдэглээд ургац хураалтын техник, түлш шатахууныг бэлтгэх, эрчим хүчний салбарынхан өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаахыг анхааруулав. Лондоны зуны XXX олимпийн наадамд манай улсаас 29 тамирчин оролцож, спортын долоон төрлөөр авхаалж самбаа, хурд хүчээ сорино. Тэд олимпийн тосгоны SEASIDE хэсэгт байрлаж, өнгөрөгч ням гаригт Монгол Улсын төрийн далбаагаа Лондоны тэнгэрт мандуулав. Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

санал:
Баярыг цаазаар авах,Лу Болд,Х.Баттулга,Г.Батхүү,Ц. Элбэгдорж, Батж.Батбаяр зэрэг АТГ яаралтай шалгаж төрөөс нэн даруй зайлуулбал зохино
2013-04-23
YU VE UNGURSUN MEDEENUUD EMHETGEJ BICHEED BAIHIIN TENEG SAALICHIN SETGUULCH CHIN CHADAHGUI BOL YVJ UNEEGEE SAA.
2012-07-23
ӨНӨӨДӨР” сонин, “25-р СУВАГ ТЕЛЕВИЗ”-МОНГОЛ НЬЮС-АН, БАГАБАНДИ, БАЯР-ыг дэмжих бодлого баримталдаг. “АРДЫН ЭРХ” сонин, “БОЛОВСРОЛ”, “ИЙГЛ” теле¬ви¬зүүд, “NEWS.mn” сайт нэг групп-ЛУ.БОЛД АН, С1 телевиз, “АРДЧИЛАЛ”, “МОНГОЛЫН МЭДЭЭ” сонинууд нэг баг-Х.БАТТУЛГА АН. “НТВ” телевиз, “TIME.mn”-БАТХҮҮ АН, “ӨДРИЙН СОНИН”, SHUUD tv, SHUUD.mn, OLLOO tv, OLLOO.mn-Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖЫНХ, SHUUD tv, SHUUD.mn,-нийтлэлч пиарчин БОЛДХУЯГ АН, ZA tv, “ӨНӨӨДРИЙН ТОЙМ” С.Эрдэнэ АН, ЭХ ОРОН тв, ҮНДЭСНИЙ ШУУДАН-АЖНАЙ БАТ ЭРДЭНЭ АН, ШОНХОР тв-КЕКҮ БАТБАЯР АН, SBN тв- БОЛДХЭТ АН, ТМ тв-ТҮМЭНЖАРГАЛ АН, NBS1, NBS2-НАРАНБААТАР АН, СТАР тв-АН-ын ҮЗХорооны гишүүний өмч гэх мэт өчнөөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн АН-ыхныг сайхан харагдуулж тэдний эрх ашигт нийцээгүй улс төрчдийг хуль шүүхийн байгууллагуудтай нийлж зайлуулдаг зохион байгуулалтанд орж ард түмний тархийг барьж байна. Гэхдээ ард түмний оюунлаг хэсгийн тархийг угаахад хэзээд хэцүү байдаг.
2012-07-23
санал:
Баярыг цаазаар авах,Лу Болд,Х.Баттулга,Г.Батхүү,Ц. Элбэгдорж, Батж.Батбаяр зэрэг АТГ яаралтай шалгаж төрөөс нэн даруй зайлуулбал зохино
Ha ha Manai heden hurga uhsen shdee.Tul boijilt 99huvi geed shaachihaj
2012-07-23