
Өнгөрөгч ням гаригт Норвеги улс жилийн өмнө тохиолдсон аймшигт хэргийг эргэн дурслаа. Андерс Беринг Брейвик гэгч этгээд Норвеги улсад олон орны соёл нэвтэрч байгааг буруушаан, улсынхаа аюулгүй байдлыг хамгаалж байна гэсэн нэрийдлээр 77 хүний амь хохироосон хэргийг үйлдсэн юм.
Норвеги улсын хувьд 2011 оны долдугаар сарын 22-нд болсон, энэ дараалсан хоёр террорист халдлага нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн их хүн амиа алдсан хэрэг явдал аж. Норвегийн дөрвөн хүн тутмын нэг нь уг хэрэгт хохирогч хэн нэгнийг таньдаг байсан байна.
Энэхүү гунигт хэргийн нэг жилийн ойг дурсах арга хэмжээн дээр Ерөнхий сайд Йенс Столтенберг үг хэлсэн юм. Энэ өдөр нь тус улсын хувьд чухал өдөр бөгөөд, амиа алдсан болон хайртай хүмүүсээ алдсан иргэдэд гүн эмгэнэл илэрхийлж байгаа. Мөн амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнтэй уулзах нь хамгийн хүнд мөч байсан гэжээ.
Арван 7 хоног үргэлжилсэн шүүх хурлын үеэр хэргээ хүлээсэн Брейвик сэтгэцийн өвчтэй нэгэн байжээ. Түүнийг байнгын сэтгэцийн эмнэлгийн хараанд байлгахаар болсон байна.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ