Чех улсаас дөрвөн тахь авчирчээ

img

БНЧУ-ын Прага хотын амьтны хүрээлэнгээс Монголын Их говийн дархан цаазат газарт нутагшуулахаар  дөрвөн тахь авчирчээ. Ховд, Говь-Алтай аймгийн заагт байрлах уг дархан цаазат газарт одоогоор 80 гаруй тахь байгаа аж. Энэхүү дөрвөн тахийг БНЧУ-аас улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Чехийн Хөгжлийн агентлагаас гарах зардлыг гарган, тусгай зориулалтын онгоцоор тээвэрлэж авчирсан байна. Засгийн газрын шийдвэрээр Ховд аймгийн Булган суманд онгоцоор хүргэсэн аж. Нэг тахь ойролцоогоор 500 орчим кг жинтэй гэнэ.Тахийн тоо толгойг нэмэгдүүлэх, цус сэлбэж удам угсааг нь сайжруулах зорилгоор Хустайн нуруу, Хомын талд ч мөн тахь нутагшуулж байгаа аж. Өнгөрсөн сард Тахь нутагшуулах төвд ӨМӨЗО-ы Шинжаан мужаас дөрвөн тахь авчирчээ. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ