
УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхлэхээр товлогдсон ч одоог хүртэл эхлээгүй байна.
Уг нь өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт товлогдсон ба УИХ-ын даргыг томилох асуудлыг МАН-ын бүлэгтэй зөвшилцөөгүй гэсэн үндэслэлээр анхдугаар чуулган гацаанд орсон юм.
Тэгвэл Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан өчигдөр болж эвслийн Засгийн газар байгуулахтай холбоотой МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл, ИЗНН-тай байгуулах хэлэлцээрийг баталсан байна.
Ийнхүү хэлэлцээрийг баталснаар өнөөдөр 11.00 цагт УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааныг эхлүүлж УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр болсон билээ.
Гэсэн хэдий ч тогтсон хугацаандаа чуулган эхлэлгүй хүлээгдсээр байна.
УИХ-ын гишүүн Х. Тэмүүжин дөнгөж саяхан өөрийн твиттер хуудаснаа "Насаар хамгийн ахмад гишүүн болон МАН-ын гишүүдийг хүлээж л байна" хэмээн бичжээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ