
УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “А” зааланд яг одоо хуралдаж байна. Бүлгийн хурлаар өнгөрөгч тав дахь өдөр байгуулагдсан УИХ-ын даргыг сонгох асуудлаар зөвшилцөх ажлын хэсгийн үр дүнг хэлэлцэж байгаа юм.
Түүнчлэн өнөөдөр 11.00 цагт товлогдсон УИХ-ын анхдугаар чуулганд тус намын бүлэг үдээс хойш хүртэл оролцохгүй гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Мөн хуралдааны дараа чуулганд оролцохгүй байгаа талаараа байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэсэн саналыг Удирдах зөвлөлийн зарим гишүүд гаргасан аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ