Монголын боксчин дэлхийн аваргын төлөө тулалдана

img

Монгол улсын гавъяат тамирчин , мэргэжлийн боксчин Ч.Цэвээнпүрэв 2012 оны 08-р сарын 25-нд өөрийн эх орондоо WBO- холбооны аваргын төлөө Филиппин улсын боксчин Марк Жил Мэлигэнтэй 12 үе өрсөлдөх гэрээг Дэлхийн мэргэжлийн боксын шилдэг холбоо WBO-World Boxing Organization- тай байгуулаад байна. 1996 оноос мэргэжлийн бокст хөл тавьсан гавъяат маань WBF, WBU, WBC-холбоодын аваргын бүсийг өөрийн болгоод байгаа бөгөөд WBO- холбооны аваргын төлөөх тулаанаа өөрийн эх орондоо хийх болсоноо ийнхүү мэдэгдлээ. Түүний өрсөлдөгч 1987 онд төрсөн, солгой өрдөг, нийт мэргэжлийн рингэнд 20 тулалдаж 15 удаа ялалт байгуулж, 6 удаа өрсөлдөгчөө КО-гоор буюу хүнд цохилтоор ялсан тамирчин ажээ. Тулаан ирэх 8-р сарын 25 -нд Улаанбаатар хотноо болно. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хөрш:
харийн нутаг давчдаад байна эх орондоо тулалдаж байгаа юм хойно нам цохиод элэг нэгт монголчуудаа дахиад баярлуулаарай таны багын хөрш чинь
2013-05-09
Tseveeneedee Amjilt husei, Nas bol zuvhun too gedgiig haruulaad ug, Mongoliin Anhnii Delhiin 3 holboonii avraga, Anhnii Busee hamgaalsan avraga, Sain ch zaluu, uneheer chadaltai boxer, Amjilt Tseveenee.
2012-08-11
pro et contra:
Nice! zaaval ochij uznee, demjinee!
2012-07-23
Darxan:
Amjilt xusie ylna shuu. Chi xuchtei.Ene bol Mongolchuudiin ylalt bx bno
2012-07-23
Amjilt husie . saihan medee bn
2012-07-23
uragshaa, MINII MONGOLIIN HUU archaad garnaa.
2012-07-23