
Нийслэлд зам засварын ажлууд өрнөсөөр байна. Өнөөдөр л гэхэд Сүхбаатарын гудамжны хэсэг буюу Засгийн газрын баруун урд уулзвараас Байгалийн түүхийн музей хүртэлх 200 метр автозамын хөдөлгөөнийг нээлээ.
Энд автозамын шинэчлэлтийн зэрэгцээ холбоо, цахилгааны шугамын шинэчлэлт, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг гүйцэтгэж, төлөвлөсөн хугацаанаас хоёр өдрийн өмнө нээсэн юм. Цаашид Их тойруу, Ногоон нуурын гудамж хүрэх автозамыг хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг хийх юм. Тухайлбал, Байгалийн түүхийн музейн урд уулзвараас хойшхи 260 метр хэсгийг энэ сарын 27-ны орой хаахаар төлөвлөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ