
Дата мэдээллийг хоорондоо солилцож дамжуулах янз бүрийн арга, бас утасны аппликейшнүүд бий. Тэгвэл дараагийн үеийн сонирхолтой бүтээл бол та утаснууддаа bluetooth эсвэл wireless холболт хийлгүйгээр файл солилцдог гар утасны аппликейшн юм. Чирп нь хоёр секундын хугацаанд робот шувуу жиргэж байгаа мэт чимээ гаргах ба, үүнийг сонссон хэрэгсэл явуулж байгаа мэдээллийг татаж авдаг байна. Хэрвээ хэрэглэгч Чирпийн сүлжээнд холбогдоогүй байвал явуулсан файл хадгалагдан, дараа нь татаж авах боломжтой байдгаараа давуу юм. Мөн чимээ харьцангуй ихтэй олон нийтийн газруудад ч үүнийг ашиглаж болох гэнэ.
Одоогоор хэрэглэгчид 140 тэмдэгт бүхий текст, зураг, линк гэх мэтийг хоорондоо илгээх боломжтой ба, Фейсбүүкийн таймлайн шиг таны мэдээллүүд харагдах юм. Хэрэглэгчдэд үнэгүй боловч компани байгууллагууд мөнгө төлж нэмэлт үйлчилгээ авах боломжтой.
Одоогоор Чирп аппликейшнийг зөвхөн iPhone утсанд ашиглаж болохоор байгаа ч тун удахгүй Android хувилбар нь гарах юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ