Монгол улсын гавьяат тамирчин Б.Наранбаатараас цөөн асуултад тодруулга авлаа.
-Та гурав дахь олимпдоо оролцох гэж байгаа туршлагатай тамирчин. Олимпийн тухай хэр бодож байна вэ?
-Нэг их бодож санаад байгаа юм алга. Сэтгэлийн зовлон болох байх.
Бэлтгэлээ сайн хийж, биеэ сайн байлгавал хүссэн амжилтдаа хүрэх боломж бий.
-Хуучны танилуудтайгаа уулзах нь дээ?
-Тэгэх байх. Талаас илүү нь хуучин танил байгаа.
Бүр хуучных гэх юм бол Болгарын Радослав Великов, Узбекистаны Дильшод Мансуров бид гурав байна.
2004 оны Афины олимпоос хойш яг 55 кг-ын жиндээ тогтож үлдсэн.
-55 кг бол хүн тогтож үлдэх хэцүү жин шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Байнга олон кг жин хасч барилдана гэдэг үнэхээр хэцүү. Гэхдээ миний хувьд дутуу юм байгаа болохоор түүнийхээ араас өнөөг хүртэл нэхэл хатуутай явж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ