Викториа Бекхем хамтлагаа эргэн нэгдэхийг хүсэхгүй
Тараад удсан ч одоог хүртэл олны хайрыг хүлээсэн хэвээр байгаа английн охидын хамтлаг бол Spice girls билээ. Хамтлаг Эмма Бантон, Викториа Бекхем, Мелани Браун, Мелани Чисхолм, Гери Халливелл гэсэн таван гишүүдээс бүрддэг. Тэднийг удахгүй болох Лондонгийн олимпийн хаалтын тоглолтод дуулна гэсэн яриа гараад буй. Тэгвэл Викториа Бекхем хамтлаг дахин нэгдэхгүй гэсэн нөхцөлтэйгөөр Олимпийн наадамд дуулна гэсэн аж. Энэ нь тийм ч гайхмаар хэрэг биш юм. Учир нь өнгөрсөн сард уг хамтлагийн дуунуудаар мюзикл хийхээр болж, нээлтийн арга хэмжээн дээр хамтлагийн охид цуглахад Викториа бусдаасаа илт хөндий зогсч байсан билээ. Хамтлагийн гишүүн Геригийн найз нэгэн сонинд өгсөн ярилцлагад “Гери наадмын арга хэмжээний дараа Викториатай дахин ярихыг ч хүсэхгүй байгаа. Түүнтэй нэг тайзан дээр дуулна гэж төсөөлж ч чадахгүй байгаа” хэмээн ярьсан байна. Юутай ч Их Британийн төлөөлөл болдог охидын хамтлаг Олимпийн тоглолтонд дуулах эсэхийг хүлээх үлдлээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ