
Катарт болсон шуурхай уулзалтын дараа Арабын лигийн Гадаад хэргийн сайд Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадыг яаралтай албан тушаалаа орхихыг шаардаж, гэр бүлийг нь Сириэс аюулгүй гаргаж өгөх санал тавьсан байна.
Мөн Сирийн сөрөг хүчнийг шилжилтийн засгийн газар байгуулахыг шаардсан юм.
Гэхдээ эдгээр шаардлага тэдний чихний хажуугаар л өнгөрсөн болохыг хөрш Ливан улсад суугаа BBC-гийн сурвалжлагч уламжилсан байна.
Сирийн дөрвөн цэргийн албан тушаалтан амиа золиослогчийн гарт үрэгдсэн тэрхүү хэргийн дараа Ерөнхийлөгч Ассад шинэ армийн генералтайгаа уулзан, зэвсэгт босогчдыг бут цохих даалгавар өгсөн билээ.
Харин нийслэл Дамаск хотын гадна байгаа босогчид BBC-гийн сурвалжлагчид албаныхныг хөнөөсөн тэрхүү аллага Засгийн газарт цохилт болж чадсан. Одоо Засгийн газрын арми суларсан байгааг ярьсан байна.
Сурвалжлагчийн хэлж байгаагаар Дамаскын гаднах босогчид хоёр хуваагдсан байгаа ба нэг нь Сирийн Чөлөөт Арми, нөгөө нь Салафистууд хэмээх хатуу чиг шугамт бүлэглэл юм.
Салафистууд илүү сайн зэвсэглэгдсэн, учир нь гаднаас зэвсэг, мөнгөөр тэтгэгдэж байгаа гэнэ.
Сирийн Турктэй хиллэдэг зурвасууд босогчдын гарт хэвээрээ байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ