“Улстөрийн тойм” сонины сэтгүүлчийг хорилоо

img

УИХ-ын гишүүн асан Д.Одхүү “Улстөрийн тойм” сонинд холбогдох нэр төрд халдаж, үндэслэлгүй мэдээлэл нийтэлсэн гэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд гаргажээ. Өнөөдөр товлосон шүүх хуралд тус сонины сэтгүүлч Л.Баярааг 27 минут хоцорсон гэсэн үндэслэлээр шууд барьж хорилоо. Сэтгүүлчийн өмгөөлөгч нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүүх хурал давхардсан тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм байна.

Сэтгүүлч Л.Баярааг шүүх хуралд очиход нэхэмжлэгчийн төлөөлөгч мөн хуралд ирээгүй байсан бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Г.Очмандахын захирамжаар сэтгүүлчийг барьж хорьжээ.  Шүүх энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Баянгол дүүргийн прокуророос хэргийг зүйлчилж, ял төлөвлөн шүүхэд шилжүүлэх үед сэтгүүлч Л.Баярааг хавтаст хэрэгтэй нь танилцуулалгүйгээр, шүүхийн ямар ч захирамжгүйгээр гурван цаг саатуулж байсан аж.

УИХ-ын гишүүн асан Д.Одхүү нь УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө нэг тойрогт өрсөлдсөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, нэр дэвшигч О.Содбилэг нарын эсрэг хар пиарын төлөвлөгөө гаргасан байсныг “Улстөрийн тойм” сонины сэтгүүлч Л.Баяраа олж, сониндоо нийтэлсэн юм байна. Сэтгүүлч хүн Хэвлэлийн эрх чөлөөний хуульд заасны дагуу эх сурвалжаа нууцлах эрхтэй билээ.

 У.Хаш

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үнэн юм бичсэн юм бол юундаа айгаад байгаан бол. Шүүхээр шийдүүлээд гараад ирнэ биз дээ
2012-07-24
хэдэн төгрөг аваад эсрэг юм бичсэн л юм бол бас хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй биз дээ
2012-07-24
эвлэлийн эрх чөлөө нэрээр мөнгөний төлөө ажиллахаа болих хэрэгтэй
2012-07-24
setguulch gj er ni yamar shalguur xuvi xunii bolood setguul zuin soel es surtaxuuntai bx estoi bdag yum bol tv r garval od bolood l tenger r uulen dund xovood l xunii ooriinoo ch yalgaxgui sooton xaltar chimeeneer gdg shig daind xoorson garuud bx yum uxsenii erx choloo ter oilgoltoo medex yum u deer doorgui erx choloo gdg oilgoltoo medexgui bj ERX CHOLOO-UXAMSARLASAN XARIUTSLAGA buyu BUSDIIN ERX R TANII ERXIIG XYAZGAAARLAJ OGCH BGA ORON ZAI shu de medex u
2012-07-23
нэг хаягаас таван сэтгэгдэл үлдээжээ хэхэ их л сайн хусуулсан нөхөр байна даа
2012-07-23
энэ сэтгэгдэл бичигчид дандаа хусуулж байсан гарууд байна тээ. Муусайн луйварчид.
2012-07-23
Bolj mongonii toloo yuch hiihees butsahgui setguulch gedeg neriig gutaasan yanhnuudiig shorond hataah heregtei
2012-07-23
Ene setguulch nar oorsdiigoo omgoolj ingej hudal medeelel tavidagaa boliochee. Hunii ner tod haldah gemt hereg gedgiig meddeggui malnuuduu
2012-07-23
Mongoliin setguulch nertei yanhanuud arai denduu baidag yum. Undesgui, notlon baromtgui hunii ner tord haldah ni herees hetersen. Merjileeree ajillah chadvargui mongonii toloo hudal medeelel ih niiteldeg. Ene humuust hariutslaga tootsoj surah yostoi
2012-07-23
setgyylchidiig bygdiign shorond yavuulah heregtei muusain shantaajchinguud
2012-07-23
yu genee?oilgosongui,hyrlaas hotsorloo geed barij horiyldag shuugch bn gejuu?araichdeeeeeeee
2012-07-23
mongold chin er ni yu bolood bnaa?hunii erh gedeg yum haachihsan yum be?dyrtai hun ni hen dyrtaigaa shuuheer ailgaj bariylj shorond hiilgeed baidag bolson yumuu?setguulch hun ajila ahiihe dhetsuu boljee
2012-07-23
оюун:
Үнэн юм уу, Хожигдохоор хоригдоод байдаг юм бол хэцүү л байна даа
2012-07-23
аймар юм аа:
энэ шүүгчид нь сэтгүүлчидийг оролдож байхаар хэчнээн тэрбумаар идсэн сайд дарга нараа яллаасай даа Монголын шүүх шүүр болж дээ
2012-07-23
ӨӨ:
ГҮЙ ЭЭ ТЭР ЭНХБАЯРЫГ БАС ИНГЭЭД БАРИАД АВААЧД ЭЭ ЭРХЭМ ШҮҮГЧ НАРАА
2012-07-23