
Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101,105 тусгай дугаарын утсанд энэ сарын 22-ны өдрийн 09.00 цагаас 23-ны өдрийн 09.00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 355 удаа холбогджээ.Үүнээс объектын гал түймрийн нэг, гал түймрийн зөрчлийн гурван дуудлага иржээ.
Мөн яаралтай түргэн тусламжийн 103 тоот утсанд 2760 мэдээ, мэдээллийг хүлээн авчээ. Үүнээс бодит 581 дуудлагад очиж үйлчилгээ үзүүлсэн байна. Тухайлбал, төрөхийн 70 oсол, гэмтлийн 63 дуудлагад үйлчилжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ